Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Өр дагасан дээрэм
Зохиогч: Михайл Серегин 
Эрхлэн гаргасан: "Урлах эрдэм" ХХК
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3500₮
Номын товч

Машины шил арчигч савлан нүүрний шилэнд тасралтгүй буух борооны өтгөн дуслыг хаман зайлуулах болгонд хотын баргар дүр төрхийг тодруулан харагдуулах ажээ.

Үдшийн харуй бүрий болох үед хүмүүсийн бухимдлыг хөдөлгөж, тав тохийг алдагдуулам борооны жижигхэн ширхэг бүхий дусал хотыг бүхлээр нь хучин далдлах мэт. Валерий Лобников өөрийн шинэхэн “АУДИ”-г борооны усанд гялтганатлаа угаагдсан хар замаар хурдлуулж явлаа. Тэрээр зүүн гараараа жолоогоо барьж, баруун гараараа цувныхаа халааснаас гар утсаа гарган түрүүчийн дуудах гэж оролдсон дугаарыг давтан залгав. Энэ удаа утас нь ашгүй нэг залгагдан нэгэнт танил болсон Андрей Капустины дуу гарлаа.

-Валерий байна хэмээн Лобников бага зэрэг болгоомжилсон өнгөөр дуугараад Андрей чи сонсож бай. Энд юу болж байгааг чи мэдэж байна уу? Миний албан газар руу цагдаа нар нэгжлэг хийхээр дайрч орсон гэлээ.

-Мэдэж байна. Бүгдийг нь би мэдэж байна хэмээн Капустин бухимдан хариулаад хамгийн гол нь чи бүү сандар. Бүх юм зүгээр болно. Би сая энэ талаар зохих хүмүүст нь мэдэгдээд байгаа гэв.

-Юу гэсэн үг вэ? Чи хожуу мэдэгдсэн байна! Намайг бүх талаас минь довтолж эхэлсэн. Өнөөдөр гэхэд л миний “Ромакс”, “Брасск” гэдэг хоёр пүүсэнд минь халдлаа! гэж Лобников хилэгнэн хашгирав...

Ижил төстэй номнууд (99)
1