Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Нүгэл судлалын лекц
Зохиогч: Даваадаш.Н 
Эрхлэн гаргасан: "Болор-Судар" хэвлэлийн газар
Хэвлэгдсэн он: 2009
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Яруу найрагч, шог зохиолч Н.Даваадашийн “НҮГЭЛ СУДЛАЛЫН ЛЕКЦ”-ийг нээх үг мөнх тэнгэрийн дор орчлонгийн хувирч өөрчлөгдөж, гэгээрч харанхуйлж бас гэсгээж цээрлүүлж байдаг ахуйд хүн хэмээх амьтны олноороо аж төрөх хамгийн сонгомол хэлбэр болсон “нийгэм” хэмээх бүтэц нь нийтийн эрх ашигт нийцсэн байхын дээр хамт оюун санаагаар зохицуулагдан төгөлдөржиж байдаг ихээхэн “амьдлиг” тогтолцоо бөлгөө. Нийгмээс ангид даяанчлан сууж буй лам хүртэл бусдын бүтээсэн ном судрыг уншиж, хүний хийсэн хувцас мэтийг өмссөн байх нь нийгмийн нэг л гишүүн байгаагийн илрэл.

Нийгэм ариун бөгөөд нийтийн эрх ашигт нийцсэн байх нь түүний мөнхийн мөн чанар гэж болмоор. Гэвч орчлонгийн хувьсан өөрчлөгдөх, хувиран шинэчлэгдэх хуулийн дагуу нийгэм нь нэгдэлтэй мөртлөө тэмцэлтэй, зөвшилцөлтэй хэрнээ зөрчилтэй, зөвтэй атлаа буруутай аж. Түүний бузар хийгээд буртгийг ариусгаж арилгах хүч нь хүмүүний дотоод ертөнц буюу сэтгэлд л буй гэсэн гэгээн мөрдлөг байдаг. Иймд хүмүүс сэтгэлийн боловсрол гээчийг эрхэмлэн дээдэлж, нүглээс ангижирч, нийгмээ ариусгахыг эрхэмлэсээр байгаа ажгуу. Энэ үйлсэд нэмэр болох үүднээс нүглийн тухай ойлгоцоо өнөөгийн Монголын нийгмийн амьдралын жишээгээр баяжуулан шог хошноор илэрхийлэх оролдлого хийв. Дайснаа сайн судлаагүй бол давшилт хийж чаддаггүй гэж нэг бодомж байдаг бол нүглийг ойлгож мэдэхгүйгээр буяны сонгодог утгыг ойлгохгүй гэж хэлж болно. Бурууг ойлгож мэдсэн хүн зөвийг амархан олдог нь жирийн логик л доо. Энэ л утга чанарын үүднээс “НҮГЭЛ СУДЛАЛЫН ЛЕКЦ”-ийг хичээнгүйлэн нээхийг хүсье. Сэтгэлийн боловсролын их замд гэгээн ариунаар урагшлах болтугай.

Ижил төстэй номнууд (37)
1