Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Өгүүллэг, тууж, роман
Номын нэр: Ойрад
Зохиогч: Уянсүх.М 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4000₮
Номын товч

“Ойрад” хэмээх энэ туурь нь Ойрад хүмүнээр төлөөлүүлж, хоёр их гүрний дундах хавчигдмал цөөн Монголчуудын язгуур сэтгэлгээ, нийтлэг эрх ашиг, тэдгээрийн түүхийг өгүүлсэн ил тодорхой бичлэг билээ. Үлгэр домгоос үүсгэж, өөрийн зөн мэдрэхүйд тулгуурласан энэ туурийг бичихдээ түүхэн хөдөлшгүй баримтуудыг цухас ч гэхнээ сөхөж, үзэж туулсан он жилүүдээ эмхэтгэв. Аливаа улс үндэстэнд цөөнх гэж бий. Цөөнхийн сэдэв аль ч улс үндэстний хувьд ямагт хамгийн эмзэг, хамгийн нарийн төвөгтэй сэдэв байсаар ирсэн. Одоо ч байгаа. Үүнийг ч энд хөндлөө.

Бичихээсээ өмнө ч, бичих явцаа ч би “ОЙРАД” хэмээх үгийг тарни мэт зай завсаргүй өөртөө үглэж байсан. Миний дотогш үглэсэн энэ үгийн тоо тарни амилбал зохих тэр тооноос хол давсан ч байж магадгүй.

Юу бичихээ тоймлож чадаагүй тийм сэтгэгдлээс гэнэт гүнзгийрч, өөрөө өөрийгөө дотогш төнхсөн энэ ном минь хэзээ нэгэн цагт миний боловсорсон зүрх сэтгэлээс яалт ч үгүй тасран унах ёстой байсан тэр л үр жимсний нэг юм. Миний номыг унших эсэх нь би энэ номыг яаж бичсэн шиг зөвхөн таны хэрэг билээ.

Ижил төстэй номнууд (272)
1