Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Карма-Хорвоотой зохицон амьдрахуй
Зохиогч: Онон.Б /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 4500₮
Номын товч

Энэ ном бол амьдралдаа сахин мөрдвөл зохих дүрэм мөн. Энэ ном таны хувьд замын хөдөлгөөний дүрэмтэй эгээ адил амьдралд оролцох дүрэм болно хэмээн найдаж байна. Амьдралын урсгалд хүмүүсийн бараг анзаардаггүй, эсвэл анзаарахыг хүсдэггүй тусгай гэрлэн дохио, тэмдэг тэмдэглээнүүд байдаг бөгөөд тэдгээрийг аль болох ил, ойлгомжтой болгохыг бид хичээлээ.

Хүн сонгох өргөн эрх чөлөөтэй тул олж авсан мэдээллээ хэрхэн ашиглах нь таны хэрэг. Улаан гэрлээр дайраад байж ч болно. Аюултай бүс рүү давхин орж ч болно. Бие тань гүйцвэл азаа үз л дээ! Харин та бүрэн бүтэн, эсэн мэнд байхыг хүсч байгаа бол дүрмийн дагуу л явж таарна шүү дээ. Дээд хүчнүүдийн бидэнд тавьдаг тодорхой шаардлагуудыг хангаж чадаж гэмээ нь мэнд байгаад зогсохгүй тэдний тусламж дэмжлэгт найдаж болно гэсэн үг. Уг нь хорхой хүрмээр байгаа биз!

Манай онол бол Их Зорилгод хүрэх зөвхөн эхний алхам. Энэ номд бидний Кармын харилцан үйлчлэлийн ерөнхий онол гэж нэрлэсэн ертөнцийг үзэх үзлийн систем дэлгэгдсэн болно. Энэ хорвоод төрсөн хүн бүрт Дээд хүчнүүдийн тавьдаг шаардлага энд бичигдэж байна. Тэдгээр шаардлагыг биелүүлснээр хүн амар амгалан, ая тухтай амьдрах боломжтой.

Номд олон дасгал, дүрэм журам, жишээ бий. Иймээс үүнийг зүгээр сонирхон уншиж ч болох, мөн амьдралаа, зовлон шаналгаагүй ухаалаг амьдралаа ухамсартайгаар бүтээхэд сурах бичиг болгон ашиглаж ч бас болох юм. Учир нь та энэ номд гарсан санаануудыг хэрэгжүүлээд байвал амьдрал тань магадгүй арай сэтгэлийн хөдөлгөөн, догдлол багатай ч илүү амгалан тайван, урьдчилан хэлэх боломжтой болж ирнэ. Танд тохиолдож буй зүйлсийн учир шалтгааныг ойлгодог болно. Тэгээд өөртөө чухал шаардлагатай зүйлийг ухамсартайгаар захиалж чаддаг болох бөгөөд тэдгээр нь заавал биелэх болно. Амьдралдаа хүссэн зүйлээ гүйцэлдүүлэх манай арга зүй яг л ингэж ажилладаг юм. Хэрвээ ямар нэг зүйл болж бүтэхгүй байвал та учир шалтгааныг нь амархан олж мэддэг болох тул дэмий зовж шаналах үндэсгүй болно. Гэхдээ бас бага зэрэг шаналах ч муугүй шүү дээ. Үүнгүйгээр амьдрал өнгө амтаа алдах биз.

Ижил төстэй номнууд (173)
1