Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Монголын уран зохиол
Номын нэр: Ухамсрын урсгал
Зохиогч: Уянсүх.М 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

УХАМСАР бол балар харанхуйн гүнээс эртний хүмүүст илгээгдсэн санамж дохио, биднээс өмнөх иргэншлийг бүтээсэн Грек, Ром, Энэтхэгийн ХҮН ДҮРСТ сахиусан тэнгэрүүд, Прометейн хулгайлсан гал, нууц судруудын тайлагдашгүй бичээс, хөх тэнгэрийн тамлага, бөө удгадын онгод, Будда, Христ, Мохаммед, энэ бүхнийг ертөнц рүү илгээсэн тэр л ХҮЧИРХЭГ ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ юм. Тийм бөгөөс үл үзэгдэгч хүчин буюу цөлийн САЛХИНЫ ЭЗЭН элсний ширхэгүүдээр Сфинксийн ерөнхий загварыг урлаж, түүнийг нь эртний египетчүүд УХАМСАРТАЙ-гаар гүйцээж, мянга мянган жилийн туршид эгнэшгүй сүндэрлэн буй фараонуудын бунхант пирамидуудыг хамгаалах цорын ганц САХИУЛ-аар томилсон тэр үйл явцыг ойлгож болно.

Анхны хүний ухамсар ямар байсан тухайд тодорхой ойлголт хараахан алга. Баримт ч алга. Зүгээр л баримжаа төдий судлагдахуун бий. Үүнийг ч бид гүйцэд тайлбарлаж чадаагүй. Тэгэхээр бид юуг ч гүйцэд ойлгож чадахгүй шигээ юуг ч гүйцэд тайлбарлах боломжгүй тийм бүтээгдэхүүн юм биш биз гэсэн асуулт зайлшгүй гарч ирэх бөгөөд энэ асуултанд хариулж чадахгүй ч гэсэн чухамдаа бол хариулахыг хичээх үүднээс (энэ бол бидний муу зуршлуудын нэг) өөрийнхөө ухамсрын урсгалыг аль чиглэлд, яаж урссан, би удирдсан уу, далдын хүч удирдсан уу гэдгийг шинжих гэж оролдов.

Ижил төстэй номнууд (37)
1