Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Зэвэрсэн хутгатай мэс засалч Ариго
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 9000₮
Номын товч

Энэ номонд маш гайхалтай, гайхамшигтай бөгөөд няцааж болшгүй бодит үйл явдлыг өгүүлсэн юм. Мэргэжлийн үүднээс асуудалд хэрсүү хандах хүмүүс хүртэл үүнийг үгүйсгэж чадахгүй. Бразилийн тариачин Зе Ариго хүний булчин, хэвлийг ариутгаж цэвэрлээгүй гал тогооны хутга, тонгоргоор зүсэж мэс засал хийх агаад өвчтөн ямар нэгэн эмзэглэл, өвчин зовлонг үл мэдэрнэ. Түүгээр ч барахгүй оёдол хийлгүй цусыг нь тогтоож байгаа явдал яах аргагүй бодит үнэн билээ. Шархнаас цус олгойдон гарах үед түүний хэлсэн хэдэн үг цус алдалтыг зогсоох нь мөн л бодит явдал юм. Мэс ажилбар хийсний дараа ариутгасан багаж, хэрэгсэл хэрэглээгүй ч ямар нэгэн халдвар тохиолдохгүй нь бас л хөдөлшгүй үнэн.

Тэрээр гуравдугаар ангиас дээш боловсрол эзэмшээгүй, эм зүйн талаар сургалтанд хамрагдаж байгаагүй ч хамгийн орчин цагийн эмийн эмчилгээний жорыг хурдан бичээд өгчихдөг ажээ. Мөн өвчтөнийг хальт хараад л цусны даралт эсвэл оношийг тодорхой, нарийн хэлнэ.

Бразили, Америкийн эмч нар Аригогийн эмчилгээ хийж байгааг кино хальснаа буулгаж авсан байна. Ариго өдөрт гурван зуу гаруй хүнийг хорин жилийн турш эмчилж, нэг ч хүнээс төлбөр авч байгаагүй ажээ. Түүний өвчтөнүүдийн дотор олон орны төрийн зүтгэлтэн, хуульч, эрдэмтэд, эмч нар, сэхээтний давхаргын хүмүүс, түүнчлэн үгээгүй ядуу болон гуйлгачин хүмүүс байлаа. Бразилийн нийслэл хотыг үндэслэн байгуулагч, эмч мэргэжилтэй Жусцелино Кубицчек цагтаа Бразили улсын ерөнхийлөгч байсан юм. Тэрээр өөрийн охиныг Ариго дээр авчирч эмчлүүлжээ. Барууны хөгжилтэй орнуудын эмч нар найдваргүй хэмээн оношилсон үхлийн аюултай өвчин - хорт хавдрыг Ариго эмчилж байлаа. Түүний өвчтөнүүдэд эмнэлгийн хяналтын шинжилгээ хийхэд бүрэн эдгэсэн нь нотлогдож байсан гэдэг.

Ижил төстэй номнууд (99)
1