Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Гадаадын уран зохиол
Номын нэр: Японы гэмт хэргийн ертөнц Якуза
Зохиогч: Бадрал.Д /Орч/ 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 13000₮
Номын товч

Бүтэн биеийн шивээс болон эрэмдэглэсэн хуруугаараа олны танил болсон 80 000 гишүүнтэй Японы гангстерууд Америкийн мафийн гишүүдийн тооноос дөрөв дахин их ажээ. Якуза гэмт хэрэгтэй холбогдохоос гадна нутаг нэгт Япон иргэдэд тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн байдгаараа Барууны олонхийг гайхшрууж байв. Энэ бол Японы мафи ямар өндөрлөгт гарсныг харуулсан анхны ном.

“Якуза” номыг анх 1986 онд Америкийн Нэгдсэн Улсын Аддисон Веслей хэвлэлийн газар хэвлэв. Эхлээд энэ номны худалдаа сайн биш байсан боловч Японы зохион байгуулалттай гэмт хэргийн тухай лавлах үндсэн материал болж чадсан юм. Удалгүй гадаадын хэвлэлийн газрууд сонирхож эхэлснээр “Якуза” номыг есөн хэлээр орчуулж олны хүртээл болгов. Энэ хугацаанд Японы гэмт хэргийн тухай бидний ойлголтыг нилээд гүнзгийрүүлсэн номын зохиогчид хэцүүхэн асуудалтай тулгарч байлаа.

Англи хэлээр гурван удаа хэвлэгдсэн “Якуза” ном нь 30,000 хувь борлогдож, Алс Дорнодод 1989 онд бестселлер болсон юм. Үүнээс гадна хэвлэлийн газрын эзэн Роберт Максвелл өөрийн ажилтнуудын эсэргүүцлийг үл тоон хэвлэгдсэн бүх “Якуза” номыг татан авч устгасан билээ. Харин зохиогчид энэ явдлын тухай мэдээгүй байсан бөгөөд дэлхийн номын дэлгүүрийн лангуунаас гэнэт алга болсонд гайхшран суув. Дараа нь Максвелл нь өөрийн найз, санхүүгийн туслалцаа үзүүлэгч Риёочи Сасакавагийн төлөө энэ бүгдийг хийснийг бид олж мэдлээ. Тус номонд Сасакаваг Японы гэмт хэргийн ертөнц болон хэт үндсэрхэг үзэлтний хөдөлгөөнтэй холбоотой, мөн дайны “А” ангиллын гэмт хэргээр шоронд хоригдож байсан тухай мэдээлсэн юм. Одоо Максвелл, Сасакава хоёр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул “Якуза” номтой холбоотой хууль, шүүхийн асуудал үүсээгүй билээ. Харамсалтай нь англи хэлээр гарсан хэвлэл гэнэтийн бэрхшээлтэй учирсан гэж болно.

Ижил төстэй номнууд (99)
1