Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Стив Жобс ба түүний илтгэх урлагийн гайхамшиг
Зохиогч: Дейл Карнеги  Гармин Галло 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 3000₮
Номын товч

Аливаа хүнд хамгийн гайхалтай, бүхэл дэлхийг өөрчлөх, ертөнцөд хувьсгал авчирах тийм агуу санаа төрж болох ч, хэрэв тэр хүн бусдыг өөртөө итгүүлэн, өөрийн галзуу санааг хамгийн энгийнээр, хамгийн ойлгомжтойгоор бусдад тайлбарлаж, бусдыг сэнхрүүлж чадахгүй бол түүний гайхалтай санаа нь яг л хог адил ямар ч үнэ цэнэгүй ба хэнд ч хэрэггүй.

Стив Жобс бол бидний үеийн хамгийн шилдэг илтгэгчдийн нэг билээ. Илтгэх урлаг болон бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах тал дээр бол түүнээс илүү хүн үгүй, тэр байтугай түүнтэй дүйцэж, түүний хэмжээнд очих хүн ч тун ховор. Түүний илтгэлийг сонсох гэж хүмүүс хэдэн мянган километрийн цаанаас ирж, харин зарим нэг нь, зөвхөн танхимд гоё байрлал авахын тулд өвлийн хүйтэн шөнө, зуны бөгчим нарыг үл тоон хэдэн өдөр шөнөөр дугаарлан зогсдог гэдэг нь нэгэнт тогтоогдсон, илэрхий болсон баримт билээ

Та бүхэн энэ номыг таны илтгэлийг амжилтанд хүргэх газрын зураг мэтээр хүлээж авах учиртай. Та энэ номыг өөрийн болгосоны дараа таныг өөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүн, компани, эсвэл төслийн үнэ цэнийн тухай ярьж байхад, Стив Жобс танд тусалж байгаа мэт санагдах болно. Таны хэн гэдэг нь чухал биш, гүйцэтгэх захирал (ЗАХИРАЛ), шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан авагч, чадалтай хөрөнгө оруулагчдийн туслах, эсвэл мэргэжлийн худалдагч, борлуулалтийн менежер, бүр өөрийн оюутнууддаа урам зоригийг өгөхөөр оролдож байгаа их сургуулийн багш ч байж болно. Заавал илтгэгч, Жобс шиг бизнесмэн байх албагүй. Стив Жобсын илтгэх, ярих арга барил тухайн хүний хэл, үндэс угсаа, нас, мэргэжил үл харгалзан та бүхэнд тусалж чадна. Бизнест ихэнх хүмүүс бусдыг өөртөө татхийн тулд танилцуулга илтгэлийг тавьдаг. Стив Жобсын арга барил нь хүмүүст шинэ сэтгэгдэл, сэтгэл хөдлөлийг үүсгэдэг төдийгүй түүний яриа, илтгэл нь сонсогчид урам, зориг, хүсэл тэмүүллийг нь өдөөж өгдөг онцлогтой.

Ижил төстэй номнууд (55)
1