Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Хэрхэн найз нөхдөөр хүрээлүүлж хамт олныг байлдан дагуулах вэ?
Зохиогч: Дейл Карнеги 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Бид охидод зориулсан ном бичих санааг хэвлэн нийтлэгчтэйгээ зөвшин хэлэлцэж байхад, би “За сайн байна. Миний залуу байх үед иймэрхүү ном байгаагүй нь харамсалтай” гэж хэлж билээ. Тэр үед өсвөр насны охидод зориулсан ном худалддаг байсан боловч тэдгээр миний уншсан номууд нь надад гойд тусласан юмгүй. Миний залуу байх үеийн номнуудад элдэв янзын сануулга, утгагүй дүрэм журам, “хэрхэн сайн бүсгүй болох вэ” маягийн заавар зэргээр дүүрэн байдаг байлаа. Би дуулгавартай, жаахан охин байхыг мэрийж тэмүүлээгүй боловч, хүрээлэн буй хүмүүс намайг хайрлаж байгаасай гэж хүсэж байлаа. Түүнээс гадна өөртөө бат итгэлтэй болох, олонд нэр алдартай болохыг мөрөөддөг байсан юм. Залуус намайг анхаарч, дээгүүр зиндааны охинд тооцож, үе тэнгийнхэн маань надтай найзлахыг тэмүүлж байвал мөн ч аятайхан байх сан. Би үргэлж олны анхаарлын төвд байхыг хүсдэг байсан ба ганцаардмал юмуу хир тааруу дундаж охины дүр надад таарч тохирохгүй байв. Тэр үед би юунаас эхлэхээ мэдэхгүй байсан нь харамсалтай.

Иймэрхүү явдал чамд танил байж магадгүй. Хэрэв тэгвэл чамайг ямар хүн болохыг хүсч байна, тийм болоход чинь энэ ном чамд туслах болно гэдгийг амлаж байна.

Хэрэв чи ойр орчмын хүмүүсийнхээ хайрыг татахыг хүсч л байгаа бол заавал азтай, амжилттай байж сурч, юу хийх хэрэгтэйг мэдэх хэрэгтэй болно. Хүн бүхэн сайхан зүс царайтай, нэр алдартай болон төрдөггүй. Бас хүн бүхэн тийм болж чаддаггүй. Жишээлбэл, Тайгер Вуудсыг санаарай. Тэр хорвоод мэндлэхдээ гольфын цохиур зууж төрөөгүй биз дээ. Нэр алдартай хүмүүс юу хүсч байгаагаа мэдэж байсан болохоор өөрийгөө хөгжүүлэхээр маш их ажиллаж байж амжилтанд хүрсэн. Чи ч бас үүнийг хийж чадна.

Энэ ном ариун нандин зорилгодоо хүрэх замд чинь үнэнч туслагч болох болно. Чи энэ номыг хэдийчинээ түргэн уншиж эхлэх болно, /жишээлбэл шууд өнөөдрөөс л/ өөрчлөлт төдийчинээ түргэн ирэх болно. Өөрийгөө хөгжүүлэх арга барил хэзээ ч “давхар цоожтой” нууц байгаагүй ч гэсэн, тэдгээр нь маш үр дүнтэй байдаг ч, харамсалтай нь түүнийг цөөхөн хүн эзэмшсэн байдаг.

Ижил төстэй номнууд (173)
1