Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Бизнес, маркетинг
Номын нэр: Фейсбүүк
Зохиогч: Дэвид Киркпатрик 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 5000₮
Номын товч

Facebook нь олон нийтийн сүлжээний цоо шинэ хэлбэрийн хувьд цоо шинэ нөлөөг хувь хүнд ч олон нийтэд ч үзүүлж эхэлсэн байна. Facebook нөлөө нь хэзээ илэрдэг вэ гэвэл сонирхол, асуудал, бухимдлаараа нийлэх хүмүүсийг холбогдоход илэрдэг. Асуудал жижиг том байхаасаа авахуулаад хамрах нөлөө, хүрэх далайц нь ч бас том жижиг гэж хуваагдана. Хоёр гуравхан найзуудын бүлгэмээс эхлээд Колумбад болсон шиг хэдэн сая хүнийг ч гэсэн хамрах жишээтэй. Facebook нь мэдээ мэдээллийг яг л нян мэт хурдан түгээдэг. Facebook дэх мэдээ мэдээлэл нь хүнээс хүнд, бүлгэмээс бүлгэмд дамжих ба хамгийн гол нь бараг бүх хүн нэгэн зэрэг мэдэх боломжтой нь маш том давуу тал юм.Мөн хүнээс хүнд дамжихдаа яг л вирус адил огт төвөггүй. Та огт хичээл зүтгэл гаргалгүйгээр өөрийн хэлэх гэсэн зурвас, мэдээ мэдээллээ бусад хүмүүст явуулж чадна. Энийг таны өмнөөс Face book-ийн орчин өөрөө хийчихнэ. Яг үүний ачаар л “FARC-ийн эсрэг хөдөлгөөн” мэндэлсэн өдрөөсөө л гэрлийн хурдаар хүчээ авч чадсан юм.

Facebook Нөлөө нь худалдаа эрхлэгч бие даан бизнес эрхлэгчдийн хувьд ч хүчирхэг зэвсгүүдийн нэг нь юм. Тэгэхдээ мэдээж тэд хэрхэн зөв ашиглахаа мэдэж л байвал шүү дээ. Энэ талаар номондоо бас өгүүлэх болно. Үүнтэй адилаар Facebook Нөлөө нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд маш чухал байр суурьтай. Facebook дээр бол хүн болгон зохиогч, засварлагч, продюсер, борлуулагч болж болно. Би энэ номыг бичиж байхдаа бүх мэдээ мэдээллийг өөрийн news feed буюу мэдээний агуулахаас л харж байлаа. Би дэлхий ертөнцөд болж буй үйл явц мэдээ мэдээллийг цаг тухайд нь авч чадаж байсныг энд тэмдэглэх хэрэгтэй байх. Харин би олж авсан мэдээг бүр сүүлд YAHOO NEWS-с ч юм уу, аль эсвэл радио телевизээр цацагдаж байгааг анзаарсан юм.

Мөн та энэ номоос Facebook нь хэрхэн ийм амжилттай компаниудын нэг болсныг олж мэдэх ба Харвардын дотуур байранд амьдрах компьютерийн донтой, дүрсгүй, амрахыг мэддэггүй 19 настай нэгэн залуугаас хэрхэн урган гарсныг ойлгож чадах юм бол та Face-book нь ирээдүйд хаа хол хүрч болохыг мэдэж чадах юм.

Ижил төстэй номнууд (55)
1