Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Морьтой жаал
Зохиогч: Битпресс ХХК 
Эрхлэн гаргасан: Битпресс ХХК
Хэвлэгдсэн он: 2010
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 8000₮
Номын товч

Манай хэвлэлийн газар нь уншигч түмнийхээ оюуны боловсролыг дээдлэн, шинэ соргог, амьдралд өгөөжтэй, сонирхолтой, эрэлт хэрэгцээтэй номуудыг шилж сонгон эрхлэн гаргаж ирсэн билээ. Бид энэ удаа олны хүртээл болсон цагаасаа дэлхий дахинд шуугиан тарьж, хэвлэгдсэн орон болгондоо бестселлер номын жагсаалтанд зүй ёсоор тооцогдож буй америкийн сэтгүүлч, аялал жуулчлалын гарын авлага туурвигч Руперт Исааксоны өөрийн гэр бүлд тохиолдсон бодит явдлаа өгүүлсэн сонирхолтой зохиолыг эх хэлнээ хөрвүүлэн өргөн барьж байна. “The Horse boy” буюу “Морьтой жаал” хэмээх энэхүү зохиол нь 2007 оны гуравдугаар сард Англид анх хэвлэгдэн олны хүртээл болсон бөгөөд ердөө гурван сарын дотор 150 мянга гаруй хувиар борлогдож, дахин 100 мянган хувь хэвлэн худалдаанд гаргажээ. Монголын бөө зайран, монгол морины аугаа хүчээр аюулт өвчин нь илааршсан хүүгийн тухай одоогоор Америк, Франц, Герман, Япон, Солонгос зэрэг 20-иод орны ард түмэн өөрийн эх хэл дээрээ уншиж байна. Энэхүү ном төдийгүй Монголд хийсэн аяллын үеийн зураг авалтаар бүтсэн “Уулсын чинад дахь алс холд” баримтат кино нь ч бас нээлтээ хийсэн цагаасаа өрнөдийнхнийг байлдан дагуулсаар байна.

Энэ бол адын гэмээр өвчинтэй цаг хором бүр тэмцэж, уйгагүй хичээл зүтгэл, хайр энэрлээрээ гайхамшгийг бүтээж чадсан эцэг, эхийн элбэрлийн дууль. Энэ бас миний сайхан эх орны онгон дагшин байгаль, давтагдашгүй нэгэн өвөрмөц ертөнцийн тухай дэлхийн дайдад дахин тунхагласан орчин цагийн сурталчилгаа. Энэ бол дээд тэнгэртэй харьцаж, олны тусын тулд хувилгаан заяагаа зориулж чаддаг жинхэнэ монгол бөө хувилгаад хийгээд хүний сайн нөхөр аргамаг хүлгийн минь чадвар чансааг нотолсон амьд баримт бөлгөө. Мөн уншигч таны амьдралдаа, үр хүүхдэдээ, эх орондоо хандах хандлагад нэгэн өнгө нэмж, хүч сэлбэх мэдрэмж төрүүлэх биз ээ.

Ижил төстэй номнууд (67)
1