Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Чи минь дуулахад хавар ирнэ
Зохиогч: Сундуй. О 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Монголын “маргаашийн” оюун ухааны сөнг дүүргэгч “хүүхдийн зохиолч” О.Сундуйн “насанд хүрсэн” номын анхны “тэмтрэн” уншигч болсон минь нэгэн зүйлийн хувь ерөөл мэт...

О.Сундуйг хархан бага оюутан ахуй цагийн шүлгүүдээр нь чихээ мялаалгаж явсны учир энэ найрагчийн тухай мэдэх хүний нэгэн билээ. Мэднэ гэдэг хүн, уран бүтээл хоёрыг нь жигд мэдэрсэн хүн л хэлэх үг байх...

О.Сундуйн “Эмзэглэл “ гэдэг шүлгийг уншаад нэг л их далдын “баяр” төрж “шүлэгч сэтгэл” минь огшиж билээ...

“Төрсөн нутгийнхаа элгэнд

Бүгээн сүүдэр унагахгүй гэж

Төөрөм саарал манан сүвлэж

Бүрхэг өдөр шувууд буцдаг”

Энэ бишрэм дөрвөн мөр шүлэг Сундуйн урлах эрдэм, гэгээн мэдрэмжийн нэгэн тод илэрхийлэл болон мөхөс миний сэтгэлд хадагдан үлдсэнийг нуух газаргүй.

Хайр энэрэл, чин сэтгэлээр бялхсан, энэ ном О.Сундуйн чанад сэтгэлийн тайлангийн оршил ном гэж бодлоо.

Ийнхүү О.Сундуй энэ номоороо хүүхдийн зохиолчоосоо гадна хүмүүний яруу найрагч болов.

Ижил төстэй номнууд (119)
1