Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Хувь хүний хөгжил
Номын нэр: Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ, эрх мэдэл
Зохиогч: Ундармаа.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2012
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Эмэгтэй УИХ-ын гишүүн дэндүү цөөн байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор байршуулах гэх мэтийн мессеж сүүлийн жилүүдэд олон нийтийн дотор ихээхэн түгж, амны уншлага, чихний *чимэг" болжээ. Нэгэнт нийгэм, улс орны амьдралд зайлшгүй шаардлагатай болж буй эмэгтэй "дарга* нарыг хэн нэгэн эрх мэдэлтэн хаанаас ч юм уу татаад, чирээд гаргаж ирж чадахгүй. Аль нэг том даргын эхнэр юм уу, дотнын хүн байснаар энэ асуудлыг шийдвэрлэж, орон зайг нөхнө гэвэл бүр уршиг урхагтай юм болно. Нийгэм дотроосоо ургаж төлжин гарч ирэх ёстой эрүүл саруул, эрч хүч, зөв бодлогыг тунхагласан тэмцэл л жинхэнэ эрх мэдэлтэй, үнэ цэнэтэй эмэгтэйг олон нийтэд *олж" өгнө.

Тиймээс эмэгтэйчүүд эрх мэдэл, үнэ цэнийхээ ойлголтыг өөр лүү нь ирэхийг хүлээх бус өөрөө тэрхүү хүч жигүүрээ ургуулаад, итгэл үнэмшил, эр зоригтой зүйл юм. Түүнээс биш хэн нэгнээс эрх мэдлийг гуйж, өөрийгөө үнэлж хүндлэхийг шаардаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Сайндаа л "алтан загас*-ны үлгэрийн бүсгүй болно биз дээ. Тэгээд ч манай эрчүүд уламжлалаараа хэзээ ч *эмгэн*-ээс эрх мэдэл гуйж 'хүндэт өвгөн ах"-ын дүртэй, чирч гулдруулж явахгүй нь ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ, эрх мэдлийн асуудлыг догшин байдлаар шийдэх гэж оролдох нь бас үл гүйцэлдэх бөгөөд үр дүн муутай арга юм. Гэхдээ цаг хугацаа явах тусам бүх зүйл сайжирч шинэчлэгдэж байдаг нь маргашгүй үнэн билээ.

Ижил төстэй номнууд (173)
1