Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Шүлэг, яруу найраг
Номын нэр: Гологдсон охины сэтгэлгээний гажуудал
Зохиогч: Урангоо.Н 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 2500₮
Номын товч

Үүр цүүр шөнөөр, үзэг цаас нийлүүлээд, бүдэгхэн гэрэлтэй ширээнийхээ ард битүүхэн шаналалтай суучихаад, хаана ч байхгүй, хэн ч мэдэхгүй хорвоогийн юмс үзэгдлийг хооронд нь эвлүүлж, бас салгаж, аз жаргалтай төгсгөдөг тэднийг бүх хүмүүс хайрладаг. Үүлэн хөшиг тэнгэрээс татсан бороотой өдрийн эмзэглэл шиг гэгээн, өглөө мандсан нарны баясгалан шиг жавхаалаг, үе үехэн сэтгэл эзгүйрүүлж сэвэлзэх салхи шиг омголон, үлгэрийн юм шиг ертөнц, үзэсгэлэнт сартай, бас ододтой ханьсан жаргадаг, бийр бэхэндээ дурладаг, бичсэн шүлгээ бүр илүү хайрладаг тэднийг орчлон хорвоогийн хаана, хэн ч муу хүмүүс гэдэггүй, бас буруу хүн болдоггүй учир бусдаас өөр байдаг байх...!

Тиймээ..., бичиж буй болгон сайхан бүхний туйл байдаг. Харин уншиж буй бүгд түүнээс илүү гайхамшиг бөгөөд оюун ухааны дээд туйл болж чаддаг.

Эрхэм уншигч та Н. Урангоогийн дотоод ертөнцөөр аялж, хорвоогийн олон араншин болоод хүсэл, хясал хоёр зэрэгцэхийн тухай, мөн амьдрал, хайр дурлал, түүний сайхан, бас борооны өнгө, цасны чимээ, бүсгүйн олон олон бодлын тухай буй энэхүү номыг дэлгэж, уншиж буйд би гүнээ талархнам...!

Түүний бичсэн өгүүллэг, өгүүлэмж, шүлэг зэргийг дүгнэж, цэгнэхээсээ илүү уран бүтээлийнх нь их замд сэтгэлийнхээ үгээр дөрөөг нь мялааж, хийж бүтээхийн гэгээн хүсэлд дэвэх жигүүр мэт урам хайрлъя даа хэмээж бодож сууна.

Ижил төстэй номнууд (119)
1