Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Ойр гишгэж, хол харж явья
Зохиогч: Лоохууз.Ц  Баатар.С 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 0
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 10000₮
Номын товч

Түмний түрүү, төрийн сайд гэгдэж явсан ч “Толгой эсэргүү”-гээр тодорч ид бүтээх идэр насныхаа 25 жилийг төрийн төмөр нударга, түмэн олны бүлээн сэтгэл хоёрын савслаганд өнгөрүүлсэн энэ домогт эрийн тухай товчоор өгүүлнэ гэдэг бэрх.

Гэвч энэ удаад зөвхөн урд өмнө олонд ил болсон хэвлэлийн зарим мэдээллийг эмхэтгэх замаар тойм төдий “дүр бүтээх” хэрэгтэй болов.

Монгол эх орны зах зайдуу нутгийн эгэл малчны бор ахуйд төрж өссөн энэ хүнд Байгаль ээж хурц сэргэлэн ухаан, эр зориг, асар ажигч гярхай, ажилч хичээнгүй чанар гээд хишиг буянаа өгөөмөр хайрлажээ.

Ц.Лоохууз гуайн амнаас гарах үг бүр энэ бүхнийг мэдрүүлж байдаг юм. Оюутан сурагч, сайд дарга, цөллөгийн эсэргүү, шоронгийн хоригдол, тэтгэвэрийн өвгөн хаана ч байсан хүний хараагүйг ажаад мэдчихсэн, туршаад үзчихсэн, хийгээд амжуулчихсан байдаг.

Үүнийг уншигч та номын хуудсыг гүйлгээд харах зуур л ойлгох болно.

Сайд байхдаа гахайн, бугын, шувууны, зээрийн аж ахуйнуудыг яагаад бий болгохыг зорьсон, байгуулсан, хэнийг зөвлөхөөрөө урьсан, асуудлыг яаж шийдүүлж чадаж байсан гээд энэ хүний үйл хөдлөл бүхэн цаанаа учир зорилготой, хоорондоо уялдаа холбоотой байсан байдаг.

Бас нэгэн баримтыг энд дурдъя. “нутаг заагдсан”, “цөлөгдсөн” гээд бидний зүгээр л амнаасаа унагаад явдаг дасал болсон үгийн цаана ямархан амьдрал байсан, яаж туулсныг бид нэг тогтоод бодмоор байдаг юм.

Ижил төстэй номнууд (67)
1