Санал асуулга
  • Ямар төрлийн ном таньд таалагддаг вэ ?
Адал явдалт
Түүхэн
Хүний хөгжил

Намтар, дурсамж, тэмдэглэл
Номын нэр: Хувь заяаны эргэлт
Зохиогч: Юмсүрэн.Т  Лоохууз.Ц 
Эрхлэн гаргасан:
Хэвлэгдсэн он: 2013
Хэл: Монгол
Нүүрний тоо: 0
Худалдах үнэ: 1500₮
Номын товч

Өнгөрсөн энэ 15 жилд Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, жинхэнэ түүхэн хүний нэгэн болох Ц.Лоохууз гуайн тухай, түүний амьдрал тэмцэл, зориг эрмэлзлэл, үйлс бүтээлийн талаар манай улсын нэр төртэй эрдэмтэн мэргэд, судлаачид, зохиолч, сэтгүүлч, яруу найрагчдын олон ном гарсан бөгөөд тэдгээрийн зарим нь даруй япон, англи хэлээр орчуулагдан гадаад улс орнуудад хэвлэгдсэний дээр энэ онд АНУ-ын нэгэн судлаач эрдэмтний бичсэн ном хэвлэгдэх гэж буй сайхан мэдээ аваад байгаа үед энэхүү баримтат тууж дахин 2 дах удаагаа хэвлэгдэх гэж байна. Тэгэхээр энэ тууж нь Ц.Лоохууз гуайн талаар бичигдсэн бие даасан хэд хэдэн номын анхных нь болж байгаа юм.

Ц.Лоохууз ЗХУ-ын Москва хотод Темерязовын нэрэмжит Хөдөө Аж Ахуйн дээд сургуулийн аспирантурт суралцаж, эрдмийн зэрэг хамгаалах урьдчилсан хамгаалалтаа амжилттай хийчхээд МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлын гишүүнийхээ хувьд 1964 онд Улаанбаатар хотод ирж Төв Хорооны Ээлжит Бүгд хуралд оролцохдоо Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн удирдлагын арга барил, үйл ажиллагааны дутагдлыг хурцаар шүүмжилсэний учир Бүгд хурлын гишүүн, намын гишүүнээсээ хөөгдөн улмаар нам төрийн эсрэг үзэлтэн болж шийтгэгдэн, нутаг заагдаж, цөлөгдсөн нь Ц.Лоохууз гуайн амьдралыг орвонгоор эргүүлсэн аймшигт хэлмэгдүүлэлтийн эхлэл байв.

Тиймээс зохиолч Т.Юмсүрэн баримтат туужаа “Хувь заяаны эргэлт“ гэсэн нь онож өгсөн нэр юм гэж бодогдоно.

Ижил төстэй номнууд (67)
1